2021-07-16 08:181min00

Сөүлээс ирсэн зорчигчдыг гэрийн ажиглалтад орууллаа

218384642_886145458645745_3591986859841392335_n

Сөүл-УБ чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг 10:43 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газарджээ. Тус нислэгээр 246 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Новотел”, “Аврора”, “Ибис”, “Монголика”, “Вэнзоу”, “Мичид-2” зочид буудлуудад тусгаарлалаа.

Түүнчлэн Covid-19 цар тахлын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 111, дагаж явсан таван хүүхэд, нийт 116 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй