Энэ талаар Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Унгарын Засгийн газар өчигдөр хуралдаж Монгол Улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэхээр шийдвэрийг гаргасан байна. Монголд амьсгалын аппаратаар туслах хүсэлтийг Элчин сайд З.Батбаяр өөрөө тавьсан юм байна.

Элчин сайдын хүсэлтээр илгээгдэж байгаа  LH8800 загварын тусламжийн 33 ширхэг амьсгалын аппаратыг аймаг, дүүрэг бүрийн эмнэлэгт болон бусад эмнэлгүүдэд хуваарилах бодолтой байна гэж З.Батбаяр цахим хуудастаа өгүүлжээ.

Мөн тэрээр зах зээл дээр нэг бүр нь 45,000-50,000 орчим еврогийн үнэтэй энэхүү амьсгалын аппарат нь маш сайн загвар төдийгүй өөртөө компрессортой учраас тухайн эмнэлэгт өтгөрүүлсэн хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ч ажиллах боломжтой юм.

Яг одоо хамгийн ихдээ хоёр долоо хоногийн дотор Монгол Улсад авчрах боломжийг бий болгохоор ярилцаж байгаа болно. Ах дүү унгарчуудын маань бэлэг хамгийн хэрэгтэй цаг үед ирж буй учраас үнэ мөнгө ярих шаардлагагүй ч гэсэн (33х50,000= 1,650,000 евро) ойролцоогоор 4.6 тэрбум төгрөгийн үнэтэй байх нь. Хамгийн гол нь садан төрөл Унгарын ард түмний сэтгэл шингэсэн энэхүү амьсгалын аппаратууд маань олон олон Монгол хүний амь насыг аварч, олон өвчтөний зовуурийг багасгах болтугай.

Тахлын эсрэг Унгар- Монгол хамтдаа тэмцэж, хамтын хүч, харилцан итгэлцлээр тахлыг даван туулахын төлөө зүтгэцгээе. Ах дүү Унгарын ард түмэнд, Унгарын Засгийн газарт баярлалаа” хэмээн бичсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн