Эх сурвалжийн мэдээлснээр Хатанбулаг, Сайншанд сумын хооронд зорчигч тээвэрлэдэг шуудангийн жолооч Г нь сар гаруйн өмнө мөн автомашинтайгаа осолдож байжээ.
Тэгвэл өнөөдөр өглөө шуудангийн жолооч Г нь нас барсан байдалтай олдсон байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Гэнэтийн цочролд орж, амиа хорлосон байж болзошгүй” гэнэ.
Энэ талаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Дэд хурандаа У.Намхайбудаас тодруулахад “Ослын талаар дуудлага мэдээлэл өчигдөр 18:00 цагт ирсэн.
Дорноговь аймгаас 270 километрт орших Хатанбулаг суманд тус зам тээврийн осол гарсан. Урьдчилсан байдлаар “Тээврийн хэрэгсэл замын ховилд орсноор осолдсон байж болзошгүй” гэдэг дүгнэлт гарсан. Осолд өртсөн жолооч өнөөдөр өглөө нас барсан гэдэг нь үнэн. Уг хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Урьдчилсан байдлаар тээврийн хэрэгсэл замын хувилд орсноор осолдон байж болзошгүй дүгнэлт гарсан.