Иргэд тэр дундаа нийслэлчүүд гэр бүлийн аялал зугаалгыг 5-аас дээшгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах боломжтой талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдэгдлээ.
Иргэд зугаалгаар орон нутаг руу явахдаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх бөгөөд, хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүс бол шинжилгээ өгөхгүйгээр явах боломжтой юм байна. Харин хүүхдүүдээс төлөөлөл болгож нэгээс нь шинжилгээ авна гэлээ.
Энэ талаар ийнхүү ярив. Тэрбээр “Баяр наадмын өдрүүдэд ес хоног амарна. Энэ хугацаанд нийслэлчүүдийг нэг удаа таваас дээшгүй хүнтэй аялж зугаалахдаа тухайн аймаг орон нутагт мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Вакцины хоёр тундаа хамрагдаад 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй. Хүүхдүүдээс шинжилгээ авна. Гэхдээ хүүхдүүдийн хувьд таваас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна” гэлээ.
Б.Ирээдүй