Манай улс дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн вакцинаас хандив тусламж болон КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 4.10 сая тун вакциныг татан авсан. Үүнээс 230 мянга тун нь КОВАКС хөтөлбөрөөр, 450 мянга нь хандив тусламжаар, үлдсэнийг нь Засгийн газар өөрөө худалдан авсан. Үүний дийлэнх Хятадын Вероселл вакцин байгаа. Цаашид энэ зээлийн санхүүжилтийн талаар нь Вероселл вакцины худалдан авсан төлбөрийг хийнэ. Үлдсэн эх үүсвэрээс цаашид хэрэглэх, бүүстер тунгийн вакциныг авна. Бид бүүстер тунд Пфайзер вакциныг худалдан авахаар төлөвлөж байна гэж ЭМ-ийн сайд С.Энхболд хэлжээ.
Монгол Улсын Засгийн газар коронавирусийн цар тахлын эсрэг авах арга хэмжээний хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан эсвэл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрсөн вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бүхий 21 сая ам.долларын “КОВИД-19”-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төслийн зээлийн хэлэлцээрийг Азийн дэд бүцтийн хөрөнгө оруулалтын банктай байгуулахаар болсон юм.
Л.Баяр