Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл-2021 нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна

2021-07-01 13:00
5

Цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол
хэмжин ажиллаж байна.

Иймд жолооч та бүхэн:

  • Бүрэн_бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй байх,
  • Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх,
  • Хамгаалах бүсийг өөрөө болон зорчигч нарт тогтмол зүүлгэх,
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийгөө болоод бусдыг эрсдэлд оруулахгүй хариуцлагатай жолооч байхыг УРИАЛЖ байна гэжээ