Хүүхдүүдийн танхимаар хичээллэх, гадаа тоглоомын талбай дээр тоглох, олон нийтийн газраар үйлчлүүлэх эрхийг нь хамгаалах зорилгоор хэмээн хязгаарласан боловч цар тахлын нөхцөл байдлыг умартан хэсэг бүлгийн бизнесийг дэмжин, “Цахим наадам” зохион байгуулж, уг наадамд хүүхдээр хурдан морь унуулах, хүүхдийг наадамд оролцуулах нь Монгол Улсын Олон улсын гэрээнүүдээр хүлээсэн хүүхдээ бүх талаар хамгаалах үүргээ биелүүлэхгүй, амь нас эрүүл мэндийг нь хохироох эрсдэлийг мэдсээр байж хийж буй хүний эрхийн эсрэг ноцтой үйлдэл гэж үзэж байна.
Иймд “Хүний эрхийг хамгаалагч хүүхэд, залуусын дуу хоолой” ТББ-ын зүгээс уг Цахим наадамд уралдаанч хүүхдийг оролцуулахгүй байх, хүүхдээр морь унуулахгүй байх уриалга гаргаж байна. Уг уриалгад танай хамт олон нэгдэхийг уриалж байна гэжээ.