Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв өчигдөр 307 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс 176 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд зургаан хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон ба орон нутагт хоёр хүн гэмтэж нэг хүн амь хохирсон байна. Мөн хүүхэд өртсөн осол нэг бүртгэгджээ. Тухайлбал:
Нийслэлд
2021 оны зургаадугаар сарын 30-ны 18:00 цаг орчимд Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөөний замд Мотоцикл автобустай мөргөлдөж жолоочийн амь хохирсон.
2021 оны зургаадугаар сарын 30-ны 19:00 цаг орчимд Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд хоёр суудлын автомашин мөргөлдөж зорчигч дөрвөн хүн гэмтсэн.
2021 оны зургаадугаар сарын 30-ны 13:00 цаг орчимд Сонгинохайрхан дүүрэг Толгойтын замд автобусны жолооч нь явган зорчигч 10 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн.
2021 оны зургаадугаар сарын 30-ны 23:00 цаг орчимд Сонгинохайрхан дүүрэг Товчооны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 50 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
Орон нутагт
2021 оны зургаадугаар сарын 30-ны 06:00 цаг орчимд Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон.
2021 оны зургаадугаар сарын 30-ны 19:00 цаг орчимд Ховд аймаг Жаргалант сумын нутагт бага оврын ачааны автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.
2021 оны зургаадугаар сарын 30-ны 22:00 цаг орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 86 зөрчил илрүүлсний нийслэлд 47, орон нутагт 39 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнд оролцож ,бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байхыг зөвлөж байна.
Мөн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүслэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.