“Гэрийн даалгавраа хийсэнгүй” гэж төрсөн хүүгээ хөнөөжээ

2017-07-04 10:171min0
гэмт этгээд

Хүүгийнхээ ээжийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаад суллагдсан  этгээд төрсөн хүүгээ гэрийн даалгавраа хийсэнгүй хэмээн зодож амь насыг нь бүрэлгэжээ. Энэ хэрэг ОХУ-ын Калуга мужийн Соседний хотод гарсан байна.

Гэмт этгээд 2011 онд чөлөөлөгдсөнийхөө дараа хүүхдээ зодсон хэргээр захиргааны хариуцлага хүлээж байсан аж. Хохирогч хүүгийн амь насаа алдсан хэрэг хуулийн байгууллагынхныг цочирдуулсан тул түүний адил хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд байгаа эсэхийг судалж, шаардлагатай арга хэмжээ авахаар ажиллаж эхэлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй