Махны ил задгай худалдааг хориглох саналыг ШӨХТГ-аас Хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлжээ. Энэ тухай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “70 давхар буюу оршуулгын газартай хил залгаа салхин доор байршиж, ил задгай махны худалдаа эрхэлж байгаа нь Нийслэлийн иргэдийн мах, хүнсний аюулгүй байдалд байнга эрсдэл учруулж байна. Мөн эрүүл ахуйн ноцтой зөрчил илэрсэн нь тодорхой хэмжээнд хөрсний гүн бохирдол, ариун цэвэртэй холбоотой асуудал учраас 2021 оны 08 сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотод махны ил задгай худалдааг хориглох саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазар -т хүргүүллээ” хэмээн мэдээлэв.