Завхан аймаг долоодугаар сарын 1 хүртэл Улаанбаатар хот болон бусад аймгаас хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад иргэдийг хүлээж авахгүй байхаар шийдвэрлэжээ. Тодруулбал, хүнс, шатахуун тээвэр, буяны ажил, эмнэлгийн яаралтай тусламжаас бусад тохиолдолд иргэдийг аймар руу нэвтрүүлэхгүй аж. Учир нь сүүлийн өдрүүдэд тус аймагт коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 956 болжээ.
Өнөөдөр Баянхайрхан суманд шинэ тохиолдол бүртгэгдсэнээр 24 сумаас 17 суманд халдвар бүртгэгдээд байгааг тус аймгийн шуурхай штабаас мэдээлэв.