Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тангаргаа өргөж, түүний зургаан жилийн бүрэн эрх өнөөдрөөс эхэлж байна.
Ажлаа хүлээн авсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тамгийн газрын зарим албан тушаад томилгоо хийгээд байна. Ямартай ч ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар Ж.Энхбаярыг томилжээ.
Ж.Энхбаяр бол Батлан хамгаалах салбарын хүн. Тэрээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болон Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ЭНХБАЯРЫН НАМТАР
Жадамба овогтой Энхбаяр нь 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Англи, орос хэлтэй.
1996-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирал,
2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга,
2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга,
2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх,
2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга,
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар тус тус ажилласан.
Л.Баяр