Нийслэлийн Эрүүл мэндийн Үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас ковид-19 халдварын эмчилгээний дараах хоолны дэглэмийг санал болгожээ.
Халдвар авахаас өмнөх хоолны дуршид ковид-19-өөр өвдөөд эдгэсний дараа буурч болзошгүй. Энэ нь өвдсөний дараах бие организмын энгийн байдал боловч иргэн та хүч чадлааа сэргээж, жингийн алдагдлыг зогсоох хэрэгтэй гэнэ.
Тиймээс амьдралын хэв маягтаа эргэн орохын тулд дараах зөвлөмжийг дагах хэрэгтэйг санал болгов.
Үүнд:
- Хоол хүнсэндээ мах, загас, өндөр, тахины мах, шош, тараг, бяслаг, сүү, буурцаг, самрын тос, самар зэрэг уургаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэх
- Хоолондоо бүхэл үр агуулсан талх, гоймон, будаа, үр тариа хэрэглэх
- Шинэ ногоо жимс идэх
- Хоолны хэмжээгээ хянаж сурах, Жишээ нь хэрэв та огт юм идээгүй бол 0 хувь, идсэн хэмжээгээрээ 25 хувь, 50 хувь 75 хувь, харин бүгдийг нь идсэн бол 100 хувь гэх мэт
- Хэрвээ та хэвийн хэмжээнээс 50 хувь болон түүнээс бага идэж байвал тараг, сүүгээр өөрт тааламжтай нэмэлт коктейл хийж уугаарай.
- Өдөрт ус, шингэрүүлсэн жимсний шүүс, сүү гэх мэт 8-10 аяга шингэн уухыг хичээгээрэй