Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар танилцуулж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Хүүхдийн мөнгө”-ний талаар хэлэхдээ “Хүүхдийн мөнгийг зогсоох уу, төсөв ямар хэмжээний ачаалал аваад үргэлжлүүлэх вэ гэдэг шийдвэрээ ойрын хугацаанд гарна. Төсвийн сүүлийн хагас жилийн төсөөллөө зөв тооцох ёстой. Төсвийн дааж чадах хэмжээнд шийдвэрүүдээ гаргаад явна. Дулаан, цахилгаан, хог, усны чөлөөлөлтийг дуусгах, харин хүүхдийн мөнгийг зогсоолгүйгээр төсвийн боломжтойгоо уяалдуулж шийдвэрээ гаргана” гэлээ.
Л.Баяр