2021-06-14 16:001min00

Дархан сум руу орох, гаргах хөдөлгөөнийг зургаадугаар сарын 16-ны өдрөөс хязгаарлана

darhan

Зургаадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Дархан сум руу орох, гаргах хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна. Ингэхдээ зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай, вакцины 2 тунд бүрэн хамрагдсан PCR шинжилгээтэй иргэдийг нэвтрүүлэх юм байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дараах шийдвэрийг АОК-оос гаргалаа.

Үүнд:

  • Дотооддоо ААНБ-уудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ. Харин бүх төрийн байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа 30 хүртэл хувийг ажиллуулна.
  • Нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлана./ Одонгийн найр, үсний найр, хамт олны аялал зугаалга, уралдаан тэмцээн г/м.
  • Төрийн болон хувийн хэвшлийн бүх ААНБ-д дээрх үйл ажиллагаанд оролцохгүй байх/
  • Хүүхдэд зориулсан бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлана. / дугуйлан секц, үзвэр үйлчилгээ, тоглоомын төв г/м/
  • Сүм хийдүүд онлайнаар хаалттай горимоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
  • Ресторан, баар, саун, бассейн зэрэг үйлчилгээний газрууд нэг дор 10 аас дээш хүн бөөгнүүлэхгүй.
  • Амралт, сувиллын газруудад гаднаас амрагч авахгүй байх. Ахмадууд гадагш амралт сувилалд явахгүй байх.
  • Зулзагын ногоон бүсэд зөвхөн гэр бүлээрээ явах. 10 аас дээш хүнтэй албан байгууллага, хамт олон найз нөхдөөрөө аялж зугаалахгүй байх.

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй