Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний хөгжлийн газар, Өмнөд Солонгосын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг (КОТРА), Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, ОУСК, “Ирбис венчурс” компани хамтран “Invest in Mongolia-Seoul 2021” бизнес форумыг энэ сарын 23-нд цахимаар зохион байгуулах юм.
Уг форумын хүрээнд Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шинэчлэлийн төлөвлөгөөг танилцуулах гэнэ. Мөн манайд хөрөнгө оруулж, бизнес эрхэлж буй тус улсын бизнес эрхлэгчдийн төлөөллүүд туршилгаасаа хуваалцах аж.
Үндэсний төсөл хэрэгжүүлэгч компаниудыг дэмжих зорилгоор Үндэсний хөгжлийн газар, Сингапурт төртэй “Ирбис венчурс” болон “Жи Эм Жи консалтинг” компанитай хамтран Төсөл чадавхжуулах хөтөлбөр зохион байгуулжээ. Уг хөлбөрөөс шалгарсан, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарын төслүүдийг дээрх форумын үеэр Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдад танилцуулах гэнэ. Форумын талаарх мэдээллийг korea.investmongolia.gov.mn цахим хуудаснаас авч болох аж.
Эх сурвалж: Өнөөдөр сонин