Шаардлагагүй худалдан авалтаас татгалзаж, хог хаягдлаа бууруулах шилдэг туршлагуудыг олон нийтэд түгээх зорилготой “Өдөр бүр хэмнэе” (FB page-тэй холбох юм https://www.facebook.com/udurburhemnelt ) уралдаанд шалгарсан бүтээлүүдээс хуваалцаж байна.
1. “Өдөр бүр хэмнэе”
Манай улсын нийт хог хаягдлын 90.9 хувь нь ахуйн гаралтай хог хаягдал байдаг гэсэн судалгаа бий. Ахуйн болон өргөн хэрэглээний ихэнх бүтээгдэхүүн байгальд шингэдэггүй сав, баглаа, боодолтой байдаг билээ. Та бид харин ухаалаг худалдан авалт хийснээр мөнгөө хэмнэхийн сацуу хог хаягдлаа багасгах боломжтой юм. Ийнхүү өдөр бүр хэмнэх аргуудаас хуваалцаж байна.
2. Өдөр тутмын ахуйн хог хаягдлаа багасгадаг Б.Эрдэнэсувд
Гэрийн нөхцөлд эко саван, даавуун уут, мөн кофены шаараар гуужуулагч, самраар үнэртүүлэгч хийх, хаягдал цаасыг дахин ашиглах аргаасаа дараах видеонд хуваалцжээ. Мөн хуванцар дахин ашиглах төхөөрөмж бүтээж, хаягдал хуванцраар таваг үйлдвэрлэсэн байна. Түүнчлэн олон дахин ашигладаг цэвэрлэгч хөвөн, хулсан сойз, сарын тэмдгийн аяга, даавуун ариун цэврийн хэрэглэл зэрэг эко бүтээгдэхүүн ашиглаж хэвшжээ.
“Өдөр бүр хэмнэе” уралдаанд ирүүлсэн Б.Эрдэнэсувдын бүтээл
“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” цуврал нэвтрүүлэгт Б.Эрдэнэсувдын өгсөн ярилцлага
3.Хашаандаа сайхан амьдарч буй бүтээлч гэр бүл
Ажилсаг хичээнгүй Д.Мөнхнастын гэр бүл ундааны сав, шил, хаягдал тоосго, яс, цаас зэрэг зүйлсийг дахин ашиглаж, гэр хашаагаа тохижуулснаар 8 сая гаруй төгрөг хэмнэж, төдий хэмжээний хог хаягдлыг бууруулж чаджээ. Видеонд мөн “Хашаандаа сайхан амьдаръя” төслийг санаачлагч Ц.Түмэнбаяр сайн туршлагаасаа хуваалцсан юм.
Хэрвээ бидлэг харагдахгүй байгаа бол энд дарж үзнэ үү?
4. “Айл бүр өдөр бүр хэмнэе” урианд нэгдсэн М.Маргад
Тэрээр хүнсээ цуглуулахдаа ч хариуцлагатай хандаж даавуун тор, хүнсний ногооны зориулалтын уут хэрэглэдэг. Хог бага гардаг бүтээгдэхүүн сонгохоос гадна, зайлшгүй гардаг хог хаягдлыг ангилж, дахивар авдаг газарт нь сар бүр тушааж хэвшжээ.
5. “Эрүүл, эко амьдралын хэв маягтай Хэжи” комикийг бүтээгч Ц.Хэрлэн
Эмх цэгцтэй, эко амьдралын хэв маягтай Хэжи болон хэтэрхий үрэлгэн Золбоо хоёрын тухай дараах комикоос нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж, байгальд ээлтэй амьдрах нь санхүүгийн зардлаа багасгахад нэмэртэйг харуулжээ.
6. Хогоо ангилах туршлагаа хуваалцсан С.Энхмандах
Энхмандах 2 жилийн өмнөөс хогоо ангилан ялгадаг бүлэгт нэгдсэнээр энэ талын мэдлэгтэй болж, амьдралдаа хэвшүүлжээ. Хэрвээ бид хот даяараа эх үүсвэр дээр нь хогоо ангилж чадвал айл өрхөөс гарч буй хог хаягдлын 60-аас дээш хувийг дахин боловсруулах боломжтой аж. Үүнийг бодит ажил болгоход иргэд сайн дураараа оролцох нь маш чухал юм. Айл өрхүүд “Царцаа ногоон” дуудлагын дахивар тээвэрлэлтийн үйлчилгээг авч, үйлдвэрт хүргүүлэх боломжтой аж.
7. Ковидын үед хэрэглээгээ танаж, хог хаягдлаа багасгасан Б.Намар
Тэрээр саван, ванны бөмбөлөг, аяга угаагчийг гэрийн нөхцөлд үйлдвэрлэснээр жилд 800,000 төгрөг хэмнэдэг аж. Мөн хаягдал сонингоор сагс сүлжих, модон багс, модон сам, олон удаагийн төмөр соруул, хатуу шампунь сонгох, өөрийн аягаа авч явж үйлчилгээний газраар үйлчлүүлснээр хог хаягдлыг бодитойгоор бууруулахаас гадна мөнгөө ч хэмнэх боломжтой ажээ.
Видео гарахгүй байвал энд дарж үзнэ үү
[fbvideo link=”https://fb.watch/66Lhbr8V06/” width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]8. Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуулийн багш нар
Ховд аймгийн Жаргалант 2 дугаар сургуулийн багш нар өндөгний сагсаар суухад эвтэйхэн сандал хийсэн туршлагаасаа хуваалцжээ.
Видео гарахгүй байвал энд дарж үзнэ үү
9. Зөв хэрэглээг хэвшүүлсэн сурагч Б.Алтангэрэл
Баянхонгор аймгийн сурагч Б.Алтангэрэл 6-8 дугаар ангид сурах үедээ ундаа, амттанд зарцуулсан мөнгөө тооцож үзэхэд 4.8 сая төгрөг болсон аж. Харин ахлах ангид орсноосоо хойш нэг удаагийн савтай ус ундаа авахаа больж, гэрээсээ эрүүл хоол хийж авч явдаг болсноор мөнгөө ч хэмнэж, эрүүл мэндээ ч хамгаалдаг болжээ. Ийнхүү хэмнэсэн мөнгөөрөө өөрийгөө хөгжүүлэх, давтлага дугуйланд хамрагдах боломжтойг ойлгосон аж.
10. Худалдан авахаасаа өмнө ахин нэг асуугаарай – Д.Уянга
Уянга аяга угаагч шингэн, арьс арчилгааны бүтээгдэхүүн, шүдний оогоо өөрийн гараар хийж хэрэглэдэг. Тэрээр аливаа худалдан авалт хийхийн өмнө “Энэ бүтээгдэхүүн байгальд хэр удаан задардаг вэ?”, “Үүнийг худалдан авалгүйгээр өөр юугаар орлуулж болох вэ?” гэдгийг гол шалгуур болгодог байна.