Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн сайд Г.Халтар, Хотын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албан тушаалтнууд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд ажиллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн чиглэл өглөө. Тэрээр “Үндэсний их баяр наадам болно. Жуулчид Монголыг зорьж ирэх боломжийг хангах хэрэгтэй. Вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдийг хүлээж авна. Долдугаар сарын 4 гэдэг хугацааг одооноос бид олон улсад зарлах хэрэгтэй. Хөшигийн хөндийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар оруулж ирж батлуулах хэрэгтэй. Шаардлагатай бол Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар хоттой дүйцэхүйц эдийн засгийн чөлөөт таталцлын төв бий болгох ёстой. Ажлын байр олноор гаргах хэрэгтэй. Одооноос төлөвлөлтүүдийг хийх хэрэгтэй. Богдхан төмөр замыг долдугаар сарын 4 гэхэд эхлүүлэх хэрэгтэй.
““
Л.Баяр