Сүүлийн 24 цагт арван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Тавдугаар сарын 16-нд онош батлагдсан 54 настай эрэгтэй, тавдугаар сарын 20-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй, тавдугаар 26-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй, тавдугаар сарын 30-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй, 81 настай эмэгтэй зургадугаар сарын 3-нд онош батлагдсан, 57 эмэгтэй зургадугаар сарын 4-нд онош батлагдсан, 68 настай эрэгтэй зургадугаар сарын 2-нд онош батлагдсан, 71 настай эрэгтэй зургадугаар сарын 6-нд онош батлагдсан, 63 настай эрэгтэй тавдугаар сарын 7-нд онош батлагдсан, 65 настай эмэгтэй тавдугаар сарын 8-нд онош нь батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Улсын хэмжээнд нийт нас баралт 334 болоод байна.
Нийтдээ 334 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Л.Баяр