Өмнөх долоо хоногт алтны үнэ өнгөрсөн гуравдугаар сараас хойш байгаагүй өндөр хувиар буурч, унцийнх нь ханш 1900 ам доллароос доошилсныг “Bloomberg” уламжиллаа. Хэдийгээр ам долларын ханш сүүлийн 21 хоногийнхоо дээд түвшнээс доошилсон ч АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо таван долоо хоног дараалан буурсан зэрэг нь үүнд нөлөөлсөн аж. Эргэн сануулахад үнэт металлын ханш өнгөрсөн гуравдугаар сараас хойш 13 хувиар өсөөд байсан юм. Тэгвэл унци алтны үнэ баасан гарагт 1890,6 ам доллартой тэнцлээ. СРМ группын түнш Жэффри Кристиан “Унци алтны ханш дунд хугацаанд 1855-1920 ам доллар байх болов уу” хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин