Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэх бөгөөд хэлэлцэж байгаа асуудлын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Тэрээр “Хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Ерөнхий сайд Засгийн газрын тэмдэглэлээр тодорхой үүрэг чиглэл өгсөн.
Үүнд:
Найрамдал олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Уг зуслан нь 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа.Тиймээс уг зусланд бүрэн засвар хийж, цаашид тухайн газарт нэмж газар олгохгүй байх чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг өглөө. Найрамдал-2 зусланг байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, одоогоор зураг төслийн ажил хийгдсэн. Өмнө нь Хөвсгөл аймагт Найрамдал-2 зусланг байгуулах шийдвэр гарч байсан. Энэ ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт тусгах үүргийг мөн өгсөн гэлээ.
Л.Баяр