Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэх бөгөөд хэлэлцэж байгаа асуудлын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Тэрээр “Хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Ерөнхий сайд Засгийн газрын тэмдэглэлээр тодорхой үүрэг чиглэл өгсөн.
Үүнд:
Хүүхэд залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр, хувийн хэвшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах, үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэ хүрээнд Бамбарууш кафе гэх мэт хувийн хэвшлийнхний мэдэлд очсон байгууламжуудыг зориулалтын чиглэлээр нь ашиглахаар болж байна. Бамбарууш кафе хуучин зориулалтаар буюу хүүхэд, гэр бүлд зориулсан чиглэлээр есдүгээр сараас ажиллаж эхлэхээ Засгийн газарт мэдэгдсэн гэлээ.
Л.Баяр