Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэх бөгөөд хэлэлцэж байгаа асуудлын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Тэрээр “Хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Ерөнхий сайд Засгийн газрын тэмдэглэлээр тодорхой үүрэг чиглэл өгсөн.
Үүнд:
Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. Дахин байгуулахдаа СХД-ийн тавдугаар хороонд баригдаж байгаа дүүргийн соёлын ордны барилгыг Хүүхэд залуучуудын театрт шилжүүлж үйл ажиллагааг нь явуулах асуудлыг шийднэ гэлээ.
Л.Баяр