Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэх бөгөөд хэлэлцэж байгаа асуудлын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Тэрээр “Хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Ерөнхий сайд Засгийн газрын тэмдэглэлээр тодорхой үүрэг чиглэл өгсөн.
Үүнд:
Хүүхдийн паркийн эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох, ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Нийслэлийн Засаг даргад даалгалаа. Хүүхдийн паркийн хашаанд зориулалтын бусаар баригдсан бүтээн байгуулалтууд байдаг. Цаашид хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглолоо гэлээ.
Л.Баяр