-Сэтгүүлчид яагаад дээд математик хэрэгтэй вэ-
Инфодемия гэж юу вэ? Фейк буюу худал мэдээллийг үнэнээс яаж ялгах вэ? Сэтгүүл зүйн факультетийн орчин цагийн элсэгчид юугаараа ялгарах вэ? “Российская газета”-ын асуултуудад М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультетийн декан, профессор, Оросын зохиогчдын нийгэмлэгийн сурвалжлагч гишүүн Елена Вартанова хариуллаа.
-Елена Леонидовна, сэтгүүл зүйн факультетийн аспирантууд өдгөө зөвхөн хэл бичгийн ухаанаар диссертаци хамгаалахаа болилоо. Дээд шалгалтын комиссоос батлагдсан эрдэм шинжилгээний мэргэжлийн шинэ жагсаалтад сэтгүүл зүй шинэ түвшинд гарав уу?
-Өдгөө манай мэргэжлийг “Медиа харилцаа ба сэтгүүл зүй” гэж нэрлээд, нэг биш, хэд хэдэн шинжлэх ухааны салбарыг багтааж эхэллээ. Уламжлалт хэл бичгийн ухаан дээр нийгэм судлал, гүн ухаан, улс төр судлалыг нэмсэн. Яагаад вэ? Орчин цагийн медиа эрс өөрчлөгдөж, бид өнөөдөр аж үйлдвэрлэлийн, зохион байгуулалтын, социологийн, сэтгэл зүйн, гүн ухааны гээд тэдгээрийн үйл ажиллагааны олон янзын төлөвийг судлах шаардлагатай болчихоод байна. Орчин цагийн хүн медиа орчинд хоногт дунджаар 15-аас илүү цагийг өнгөрүүлж байна. Энэ бол хэцүү ярвигтай хичээл хоорондын харилцааны үр дүн. Энд ганц хэл бичгийн ухааныг тойрох боломжгүй болжээ. Мэдээж өнөөдөр бидэнд текст, зар сурталчилгаа шинэ тоон формат, мультимедиатай ажиллаж чаддаг байх, энэ бүгдийг шинэ журмаар нэгтгэх мэргэжилтэн хэрэгтэй байна. Тиймээс бид саяхан “Медиа харилцаа холбоо”-г бэлтгэх чиглэлээ нээсэн юм.
-Тэгээд энд ирээдүйн сэтгүүлчид дээд математикийн үндсийг эхний хоёр курстээ суралцана. Яагаад вэ?
-Хачирхалтай сонсогдож магадгүй ч орчин цагийн сэтгүүл зүй математик дээр суурилагдсан юм. Манай төгсөгчид өдгөө олон программисттай, олон мэдээлэл, хиймэл оюун ухаантай их ажилладаг редакциудад ажиллаж байна. Оюутнууд хамт олноороо бодлого тодорхойлох, багийнхаа ярьж байгаа хэлийг ойлгоход дээд математикийн үндсэн хэрэгтэй.
-Өнгөрсөн жил дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахал төдийгүй шинэ үзэгдэл болон инфодемия /мэдээллийн тахал/-тай тэмцлээ шүү дээ. Энэ яг юу вэ?
-Хөл хорионоос болоод сошиал медиатай ганц ганцаараа үлдсэн үед гадагшаа гаралгүй гэртээ үлдэж, интернет, нийгмийн сүлжээнээс ирдэг мэдээллийн хамаарал асар их байв. Харамсалтай нь медиа орчинд тавигдсан дүүрэн хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд тоон технологийн мэдлэгийн түвшин хангалтгүй байсан юм. Энэ нь мэдээллийн илүүдэл, мэргэжлийн бус байдал, дэлхий нийтийг хамарсан өвчлөлийг нэгтгэсэн, судлаачдын нэрлэснээр инфодемия хэмээн нэрлэгдсэн үзэгдлийг бий болгосон.
-Худал мэдээллийг үнэнээс яаж ялгах вэ?
-Жор бий. Фейк буюу худал мэдээлэл нь ухаан руу биш сэтгэл хөдлөл рүү чиглэдэг. Гарчигнаас нь эхлэх хэрэгтэй. Сэтгэл хөөрлийг “нүдээд” байвал энэ нь хуурамч мэдээллийн эхний шинж тэмдэг. Текстэн дотор нь “хөршийн эхнэрийн ах”, эсвэл “захиргаанд ажилладаг танил” гэх мэт төрлийн мэдээллийн эх сурвалж биш, тодорхой, ил тод, мэргэжлийн эх сурвалж байх ёстой. 2 юм уу 3 байвал илүү сайн. Харин текст нь тайван байдалтай. Текст дотроос бодит мэдээлэл буюу баримт фактыг хайх хэрэгтэй.
-Гэхдээ фейк буюу худал мэдээллүүд олон сая дарагдсан байдаг. Үүний араас сэтгүүл зүй дэх ёс зүйн хэм хэмжээний хямрал бий болдог. Өнөөдөр сэтгүүл зүйн факультетэд ёс зүйг хэрхэн заадаг вэ?
-Өмнө нь гүн ухаантнууд хүний ерөнхий ёс зүйн хэм хэмжээний зарчим дээр тулгуурласан лекц хичээл байлаа. Энэ бол чухал хэсэг, тэр хэвээрээ үлдэнэ. Гэхдээ бид сэтгүүл зүйн онолд ёс зүй мэргэжлийн стандарттай байнга дүйцэхүйц гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс өдгөө оютнууд энгийн биш, нийгмийн хариуцлагын зарчим дээр тулгуурласан сэтгүүлчин ёс зүйг судалж байгаа. Хичээл ёс зүйн үндсэн зарчмын лекц болон сэтгүүл зүйн практикийн тодорхой кейсүүдийг ялгадаг семинар гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Мэргэжилдээ ёс зүйн хэм хэмжээг хэрхэн бий болгох, үзэгчдийн шаардлагыг хэрхэн хангаж, чанарын стандартыг сахих нь чухал юм.
-Сэтгүүл зүйд өөр мэргэжлийн маш олон хүн ажилладаг нь нууц биш. Орчин цагийн медиа тэдэнд урьдын адил нээлттэй хэвээр үү?
-Тийм ээ, манай мэргэжил нээлттэй хэвээр. Гэхдээ сэтгүүл зүй бол мэргэжил. Сурах ёстой зарчим, арга зүйтэйгээ. Ямар ч кейс ялгаагүй, онолыг нь болон сэтгүүл зүйн боломжит хязгаарыг ойлгохгүйгээр сэтгүүл зүйд мэргэжлийн хүн болохгүй. Дашрамд өгүүлэхэд, сэтгүүл зүйн факультетийн магистрантурт байгалийн шинжлэх ухааны факультетийн олон төгсөгч бий. Энэ бол мэргэжлийн “апгрейд” хийх хамгийн түгээмэл хувилбар. Хамгийн гол нь хүн сэтгүүл зүйд орж ирэхдээ мэргэжлийн онцлогийг ойлгох нь чухал. Энэ бол тийм ч энгийн түүх биш юм.
Эх сурвалж: rg.ru
Орчуулсан Э.Март