Төрийн албан хаагчдын гэр бүлийн сошиал хаяг зэрэг хувийн мэдээллийг Төрийн албаны зөвлөл цуглуулж байна гэсэн мэдээлэл гараад буй.
Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын дарга Ж.Эрдэнэбатаас тодрууллаа.
Тэрбээр “Төрийн албан хаагчдын гэр бүлийнхний сошиал хаяг зэрэг хувийн мэдээллийг цуглуулж байна гэх мэдээлэл гарсан нь үндэслэлгүй ташаа мэдээлэл.
Төрийн албаны зөвлөлөөс ийм мэдээлэл шаардсан албан бичиг төрийн байгууллагууд руу явуулаагүй.
Мөн уг ташаа мэдээлэлд дурдсан хүснэгт нь манай байгууллагын мэдээллийн нэгдсэн системд байхгүй, хуурамч мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.