Урин дулаан цаг наашилж амины орон сууц барихаар төлөвлөж байгаа иргэддээ зориулж энэ удаагийн зөвлөгөө мэдээллээ өрөөний зохион байгуулалт, төлөвлөлт гэсэн сэдвээр мэдээлэл хүргэж байна. Иргэдийн зүгээс өөрийн хэрэгцээ шаардлага санхүүгийн боломжиндоо тохируулж байшингыхаа м2 төлөвлөлтийг тооцоолдог.
Иргэдийн зүгээс хамгийн их сонирхдог 60 м2-80 м2 хүртэлх өрөөний зохион байгуулалтын төлөвлөлтийн загвар жишээнүүдийг хүргэж байна.
60 м2-тай амины орон сууцны төлөвлөлтөнд 1 унтлагын өрөө, зочны өрөө, гал тогооны хэсэг, ариун цэврийн өрөө ихэвчлэн төлөвлөж өгдөг. Зарим захиалагчид 60 м2 дээр жижиг м2-тай 2 унтлагын өрөө ч төлөвлөж өгөх тохиолдол байдаг. Жижиг м2-тай байранд хэтэрхий шахуу олон өрөө буруу төлөвлөх нь асуудалтай. Зочны өрөөний хэсэг хэт жижиг байх нь зохимжгүй.
80м2-100 м2-тай амины орон сууцны төлөвлөлтөнд 2 унтлагын өрөө, зочны өрөө, гал тогооны хэсэг, ариун цэврийн өрөө, граш гэх ихэвчлэн төлөвлөж өгдөг. 80 м2-100 м2 бол ерөнхийдөө хэт жижиг ч биш том ч биш дундаж м2-д тооцогддог. Өрөөний зохион байгуулалт, төлөвлөлт хийхэд тохиромжтой. Орчин үед ашигтай талбайгаа зөв зохион байгуулалттайгаар ангилан төлөвлөж байна. Жишээ нь: Хувцасны өрөө, ажлын өрөө, фитнесс дасгалын өрөө, саун жакузи алжаал тайлах өрөө гэх мэт хэрэгцээ шаардлага хүсэл сонирхолдоо нийцүүлэн төлөвлөж байна.
Амины орон сууцны өрөөний өндрийн доод хязгаар 2.5 м байна. Нар тогтмол тусах өрөөний хэмжээг 1-3 өрөө сууцанд нэг өрөөтэй тэнцэхээр тооцож төлөвлөнө. Унтлагын, зочны өрөө ба гал тогоо нь байгалийн гэрэлтүүлэгтэй байх ёстой.
Өөрийн хэрэгцээ шаардлага санхүүгийн боломжиндоо тохируулж, амины орон сууцны хийцлэлээ сонгох хэрэгтэй. Мэргэжлийн зураг төслийн компаниар өөрийн газрын онцлогт тохирсон зураг төслийн ажлаа хийлгүүлэхээс бэлтгэл ажил эхэлнэ.
Барилга, архитектурын зурагт нь барилгын үндсэн хэмжээсүүд бүхий байгуулалт, огтлол, гадна нүүр талууд, хана суурь, хаалга цонхны хэсэглэлүүд, дээврийн байгуулалт огтлол, хаалга цонхны түүвэр зэргээс бүрдэнэ.
Эрхэм та 2021 онд амины орон сууцтай болохоор төлөвлөж байгаа бол урьтаж төсөөллөө бодит болгох зураг төслийн ажлаа хийлгүүлж, зураг төслийн стандартын дагуу мэргэжлийн гүйцэтгэл хийлгээрэй. Манай хамт олон түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр таны төсөөллийг бодит болгох болно.
Эрчим хүчний хэмнэлттэй, ИННОВАЦ шингэсэн манай орны орчин нөхцөлд туршигдсан дулаан алдагдалгүй чанараар баталгаажсан , жилийн 4-н улиралд амьдрах боломжтой амины орон сууцыг таны санхүүгийн боломж, хэрэгцээнд тань тохируулж, мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл, гүйцэтгэл, зураг төсөл бүх талаар хамтран ажиллах болно.
Утас: 99992844, 80902844 ,
Манай хаяг: 100-н айл Эмон бизнес төв 1 давхарт 109 тоот
Эх сурвалж: https://aoc.mn/