Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх ёстой – updown.mn

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх ёстой

Л.Оюун-Эрдэнэ толгойлж буй Засгийн газрынхаа 100 хоногийн ажлыг олон нийтэд тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад нээллтэйгээр хариулт өглөө. Энэ үеэрээ МАН-ын дарга болох хүсэл байгаагаа нуусангүй.

“Та МАН-ын дарга болох уу? гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “МАН-ын дүрэмд зааснаар Ерөнхий сайд намын дарга байх ёстой. Энэ дагуу асуудлууд яригдана гэдэг итгэлтэй байгаа. Энэ нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн намын дарга болох гээд байгаа асуудал биш. Энэ бол зарчмын асуудал гэж бодож байна. Миний хувьд Ерөнхий сайд заавал намын дарга байх ёстой гэж үзэж байгаа. Ялаа үүрвэл ямбаа ч эдлэх ёстой. Энэ асуудал цаашдаа шийдэгдэнэ. Цар тахал намжихаар МАН Их хурлаа хийх байх. Одоогийн намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон учраас намын асуудлыг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хариуцан ажиллаж байна” гэсэн хариулт өгөв.

 

Л.Баяр 

 

 

 

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн