Энхтайваны гүүрний явган хүний шинэ зам чанар муутай болсон талаар олны шүүмжлэлийг дагуулаад буй. Тиймээс Улаанбаатар хотын захирагч Т.Гантөмөр энэ асуудалд дараах тайлбарыг өглөө.
Тэрээр “Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засвар болон явган хүний зам, хашлага, асар, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай засваруудыг хөл хорионы хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ Энхтайваны гүүрний хоёр талын явган хүний замд олон улсын түвшинд хийгддэг гүйлтийн зориулалтын резинэн хучилт хийх явцад замын түүхий эд дутсан асуудал үүссэн.
Хил дээр бараа, материал саатсантай холбоотойгоор түүхий эд дутсан. Материал ирэхээр гүйцэхээр төлөвлөж байна.
Энэ нь БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтод зориулалтын бараа, материал саатсантай холбоотой юм. Материал ирэхээр гүйцэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд буруу ойлголт үүссэн” гэлээ.
Мөн Улаанбаатар Зам засвар арчлалтын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас авто замын заадас засварын ажлыг хийж байгаа юм. Гэвч заадас засварын ажил чанарын шаардлага хангахгүй байгаа талаар иргэдээс гомдол ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор НАЗХГ-ын Зам, засвар арчлалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат тайлбар өглөө.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу. Доорх видео харагдахгүй байвал та ЭНД дарна уу.
“”
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс