Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бусдад бэлгийн дарамт үзүүлсэн асуудалд холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Ананбазарыг түдгэлзэж байгаад шалгуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Ц.Анандбазар гэм буруугүй бол түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Шалгуулсны дараа буцаад ороод ирж болно. Би ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудалд анхаарал хандуулна. Энэ бол нэлээд хавтгай болсон зүйл юм. Би өмнө нь тэдэн секунд нэг хүнийг харвал ажлын байрны бэлгийн дарамтад тооцно гэж хэлээд, шүүмжлэлд өртөж байсан. Ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудлаар журамлах зүйл нэлээд их бий” гэв.