“Софи-2021” олимпын наадмын эрх олгох Дэлхийн тэмцээнээс Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглон, хагас шигшээ шатны барилдаанаа хийж олимпын эрхээ авчээ.
Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг, хагас шигшээд Беларусийн Вераника Иванова нарыг тус бүр цэвэр ялснаар олимпын эрхээ хүртсэн байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, алдарт Иван Ярыгины “Алтан Гран при”, Польшийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн билээ.
Ингэснээр Токиогийн олимпод Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг анх удаа бүтэн багаараа оролцоно. Олимпод чөлөөт бөхийн төрлөөр эрэгтэй 6, эмэгтэй 6 нийт 12 жинд тамирчид хүч сорьдог бөгөөд манай улсын эрэгтэй 3, эмэгтэй 6 тамирчин эрхээ аваад байна.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 57 кг жинд Э.Бэхбаяр эрхээ авсан бөгөөд Болгарыг зорьсон 5 бөхөөс хоёр нь жиндээ олимпын эрх авчрав.
Эрхээ авсан тамирчид:
- Чөлөөт бөх эрэгтэй 65 кг /Т.Тулга эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эрэгтэй 125 кг /М.Лхагвагэрэл эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эрэгтэй 57 кг /Э.Бэхбаяр эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эмэгтэй 68 кг /С.Батцэцэг эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эмэгтэй 50 кг /Ц.Намуунцэцэг эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эмэгтэй 53 кг /Б.Болортуяа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эмэгтэй 57 кг /Б.Хонгорзул эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эмэгтэй 76 кг /О.Бурмаа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эмэгтэй 62 кг /Х.Болортуяа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
Монголын чөлөөт бөхийн холбоо эрх авсан жингүүдэд сорил барилдаан явуулсны эцэст хэн явахыг шийдэх бөгөөд олимпын шигшээ баг зургаадугаар сарын эхээр тодрох аж.
Н.Батаа