Нийслэлийн Засаг даргын захирамжаар үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах болсон байна.
Тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт дараах салбаруудад хамаарахгүй юм байна.
- хүнс тээвэр
- эмнэлгийн тусламж үйлчилгээ
- буяны үйлчилгээ
- инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил
- хэвлэл мэдээлэл
- тусгай зориулалтын техник хэрэгсэлд
Тодруулбал, тавдугаар сарын 8-нд тэгш дугаараар, 9-нд сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцоно.