Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Aюултай хог хаягдлын устгалын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Орон нутгийн хэмжээнд 14 аймгаас ирүүлсэн тандалтын мэдээгээр 157 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 38 тусгаарлан ажиглах байр, 56 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 114 дархлаажуулалтын түр цэг буюу нийт 365 цэгээс 7180,1 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Тухайн өдөр 9592,5 кг хогийг устгасанаас 5099,9 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 4815,7 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.
Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд 05.06-ны өдөр 166 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 34 тусгаарлан ажиглах байр, 22 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 94 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 316 цэгээс 10777,9 кг хог хаягдал цуглуулсан байна. Цуглуулсан 10172,9 кг хогийг устгасанаас 6605,1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 3567,8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна” гэв.
Н.Батаа