Байлдагчаа гэмтээсэн ахлагчид 2.6 жил хорих ял оноолоо

Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч Э-д 2.6 жилийн жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт холбогдсон Э нь өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд тус ангийн Хүрээ 1, 2 дугаар байгууламжид харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С,Б,Н,Б нартай зүй бус харьцаж хүйтэнд нүцгэлэн цээж рүү нь ус цацах, сүмбэ бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэснээс болж байлдагч Б нь есөн хуруугаа тайруулж эрүүл мэндээрээ хохирсон юм.
2 сэтгэгдэлтэй
Зочин
2017-06-28 14:57 at 14:57
ялын хугацаа нь Арай л бага байна даа нэг хүнийг насан туршид нь хөгжлийн бэрхшээлтэй болгочихоод байхад ийм ял өгнө гэдэг бага л байна.
Зочин
2017-06-28 22:55 at 22:55
ter hvniig nasaar ni tejeeh heregtei.ter hvn hodolmoriin chadwargvi bolson shvv dee hoorhii.gantsaaraa yawj chaddagvi gee biz dee.er ni tsergiin angid anhaarah heregtei shvv