Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэлх төмөр замын гармын их засварын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 396 км, 5 шарын төмөр замын гармын их засварын ажлыг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагаас 05 дугаар сарын 07-ны өдрийн 06:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хааж гүйцэтгэнэ.
Та бүхэн доорх зургийн дагуу хөдөлгөөнд оролцох боломжтой.
Хөдөлгөөний эрчим багатай цаг үеийг тааруулж дээрх ажлыг зохион байгуулж байгаа тул та бүхэн явах чиглэлээ урьдчилан зөв тооцоолох, хурдаа зөв тохируулах, ялангуяа албан бус замаар явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.