2021-05-05 14:561min00

ШӨХТГ-аас СӨХ -г шилэн болгож орон даяар программд холбох ажлыг зохион байгуулна

suh

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас СӨХ -г шилэн болгож орон даяар программд холбох ажлыг зохион байгуулах гэж байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат- Эрдэнэ “СӨХ -г шилэн болгож орон даяар программд холбох ажлыг 2021.05.12-ны өдөр хийхээр боллоо. Төлбөр төлдөг төлдөггүй айлуудаа мэдэх, СӨХ мөнгө зарцуулалт, холбогдох контортой шууд холбогдох, хууль эрхзүйн нэгдсэн мэдээллийн сан, СӨХ болон хэрэглээний төлбөрөө шууд төлөх, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Эрчим Хүчний Зохицуулах хороо, Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлд шууд гомдол мэдүүлэх гэх мэт олон давуу байдлыг нэг дор хэрэглэгчдэд олгоно” гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй