АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийн бичиг баримтыг СЕХ-д хүлээлгэн өгөх явцад, тус намыг дотооддоо асуудлаа шийдээд нэг нэр дэвшичийн нэр оруулж ир гэсэн асуудал яригдлаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Улс төрийн намууд дангаараа болон хамтарч зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн заалт бий. Нэг намаас нэг нэр дэвшигч тодрох ёстой. Ардчилсан нам хоёр хүнийг нэр дэвшүүлсэн. Мөн Үндэсний аудитын газар хоёр мөрийн хөтөлбөр хүргүүлсэн. Үндсэн хуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэг намаас нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг заалтаар маргаан үүсэх шинжтэй байна. Энэ асуудлыг АН өөрөө дотооддоо шийдвэрлэхийг хүсэж байна” гэв.
СЕХ зөвхөн нэг материалыг хүлээн авах бөгөөд иймээс намын дотоодын асуудлыг шийдэх хугацаа өгч, 18 цагт СЕХ-ны удирдлага хоёр талын төлөөллийг хүлээн авахаа хэлээд байна.
Н.Батаа