Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанрт суурилж 2021 оноос эхлэн ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхлээд байгаа. Энэ гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд коронавирусийн эсрэг халдварын тусламж үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэх Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд баталсан журам гаргалаа. Энэ журамд:
- Коронавирусийн халдварыг илрүүлж оношлох сорьц авсан, мөн дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн ажилтны цалинг гүйцэтгэлээр олгох
- Хөнгөн хэлбэрээр өвчилж гэртээ тусламж үйлчилгээ авч байгаа иргэдэд өрхийн эмнэлгийн эмчийн хяналтаар санхүүжүүлнэ.
- Өрх сум, тосгонд хөнгөн өвчтөнийг гэрээр тусгаарлан эмчлэх санхүүжилттэй болсон.
- Эрсдэлтэй, хөнгөн, хүндэвтэр, маш хүнд өвчтөнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.
ЭМД-ын үндэсний зөвлөлийн 3-р тогтоолоор коронавирусийн халдвар авсан иргэний эмчилгээнд 4.3 сая төгрөг зарцуулахаар тогтоосон. Энэ санхүүжилтийг төрийн болон хувийн эмнэлэгт эмчлүүлсэн иргэдэд гүйцэтгэлээр нь санхүүжилт олгоно Эрүүл мэндийн сайд С.Энхболд гэж өнөөдрийн Засгийн газрын хуралдааныг танилцуулах үеэр хэллээ.
Л.Баяр