Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 313 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т орших Хармай багийн нутаг Цагаандаваа гэдэг газар тавдугаар сарын 4-ний 21:47 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 21:54 цагт ОБЕГ-т мэдээлэл ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.
Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 336 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т орших Хороо багийн Адуун гэдэг газарт тавдугаар сарын 5-ны өдрийн 04:52 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.