Гадаад харилцааны сайд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”, вакцины нийлүүлэлт, хил нээх зэрэг асуудлаар мэдээлэв.
Түүнчлэн тэрээр Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэх алхамууд болон Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулж, хоёр орны хамтын ажиллагааг бизнесийн салбарт өргөжүүлэхэд AмЧам чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.
Цахим уулзалтад АНУ–ын Элчин сайд Майкл Клечески, ИБУИНХУ-ын Элчин сайд Филип Малон, Австралийн Холбооны Улсын Элчин сайд Дэвид Восэн, Канад Улсын Элчин сайд Катрин Ивкоф, АмЧам–ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта болон АмЧам–ын гишүүн 70 гаруй төлөөлөл оролцов.
Эх сурвалж: ГХЯ