Pfizer компанийн бүтээж туршаад байгаа 12-15 насны хүүхдэд зориулсан ковидын вакциныг бүртгэх асуудлыг АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын Агентлаг ирэх долоо хоногийн эхээр хэлэлцэхээр товлож байгаа талаар Нью Йорк таймс мэдээлэв.
Гуравдугаар сард эм үйлдвэрлэгчид вакциныг аюулгүй, үр дүнтэй, клиникийн туршилтаар 12-15 насныханд эсрэг биеийн бат бөх хариу урвалж бий болгосн гэж мэдэгдсэн юм. Тус компани энэ вакциныг бүртгүүлэх хүсэлтийг саяхан Европын Эмийн Агентлагт хандан гаргаад байгаа юм.
Бүртгэлийн асуудлыг нааштай шийдсэн нөхцөлд АНУ-д энэ сарын сүүлчээс эхлэн 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлэх боломж бүрэлдэж байна.
Хэрэв 12-15 насны хүүхдүүдэд зөвшөөрөл олговол CDC-ийн вакцины зөвлөх хэсэг маргааш хуралдаж эмнэлзүйн туршилтын мэдээллийг шалгаж, өсвөр насныханд вакциныг хэрэглэх талаар зөвлөмж гаргах юм байна.
Эх сурвалж: Ройтерс агентлаг