НҮБ-ийн Хүүхдийн Сан болон Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “АСУУДАЛ ШИЙДЭГДДЭГ – СЭТГЭЛ САНААГАА ЭРҮҮЛ БАЙЛГАЯ” цахим нөлөөллийн аян зохион байгуулах гэж байна.
Ковид-19 цар тахлаас үүдэн сургуулиудын үйл ажиллагаагаа цахимжиж, олон нийтийн дунд хөл хорио удаан хугацаагаар үргэлжилж байгаагаас үүдэн хүүхэд, залуучууд маань стресс, бухимдал, сэтгэл санааны хямрал, ганцаардал зэрэгт өртөж байна. Иймд хүүхэд, залуучуудад сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, сэтгэл санааны тайван байдлаа хадгалах, амьдралын шинэ хэв маягт дасан зохицох зөв дадлыг хэвшүүлэх хэрэгцээ шаардлага гарч байна.
Энэ цахим нөлөөллийн аянд онлайнаар оролцох боломжтой, идэвх санаачилгатай, манлайлагч сайн дурын ажилтнуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2021 оны 5-р сарын 8 хүртэл
Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар