2021-05-05 09:021min00

Халдварын тоо өсөх эрсдэлтэй тул зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх санал гаргажээ

zah

Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа энэ сарын 8-ны 06:00 цагт дуусахтай холбогдуулан УОК хөл хорионы дараа дагаж мөрдөх журмыг боловсруулжээ.

Тодруулбал халдварын тоо өсөх эрсдэлтэй тул зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх, харин үсчин гэх мэт үйлчилгээний газруудыг нээх санал гаргав. Цаашдаа халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх санал гаргажээ. Саналыг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэр гаргах юм.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй