Хятад улсад бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинуудын туршилтын үр дүнд олон улсын экспертүүдийн зөвлөл үнэлгээ хийснээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад хүргүүлсэн байна.
Үүнд Синофарм, Синовак компаниудын бүтээсэн вакцинууд хамрагджээ. Вакцинуудад яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг ДЭМБ энэ долоо хоногт багтаан шийдвэрлэх төлөвтэй байна.
Синофарм үйлдвэрийн хоёр тун вакцин нь 18-59 насны хүмүүст дунджаар 78 хувийн үр дүнтэй дархлаа тогтоодог гэсэн ерөнхий дүгнэлт гаргасан байна.
ДЭМБ-ын дэргэдэх экспертүүдийн зөвлөл Синофарм үйлдвэрийн Веро Сэлл вакцины гурван өөр туршилтын үр дүн дээр шинжилгээ хийжээ.
БНХАУ-ын Үндэсний эмийн бүтээгдэхүүний захиргаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Синофармын вакциныг яаралтай горимд эмнэлзүйд ашиглах зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсад 18-аас дээш насны иргэдэд 65 сая тун “Vero Cell” вакцины тарилга хийгдээд байгаа юм. Хамгийн сүүлийн байдлаар ДЭМБ уг вакцинд яаралтай горимд эмнэлзүйд ашиглах зөвшөөрөл олгохоор хүлээгдэж байна.
Коронавирусийн эсрэг вакцин тээвэрлэсэн МИАТ компанийн агаарын хөлөг өчигдөр 19:21 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газарджээ.
Л.Баяр