Коронавирусийн эсрэг вакцин тээвэрлэсэн МИАТ компанийн агаарын хөлөг өчигдөр 19:21 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газарджээ.
Тус нислэгээр БНХАУ-ын Синофарм компанийн хөгжүүлсэн Vero Cell вакцинаас 148,800 тунг авчирч байгаа юм. Уг вакциныг ХӨСҮТ-ийн агуулахад хадгалах юм байна.
Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр Vero Cell вакцины нэг ширхэгийн үнэ 15$. Хоёр тунг хийж байж дархлаа тогтох бөгөөд тун хоорондын зай 28-56 хоног.
Л.Баяр