2021-05-04 11:371min00

Сүүлийн 24 цагт орон нутагт 103 тохиолдол шинээр бүртгэгджээ

covid

Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 103 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 4,422 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.

Ховд аймагт 3, Хөвсгөл аймагт 1, Завхан аймагт 23, Говь-Алтай аймагт 13, Өвөрхангай аймагт 3, Сэлэнгэ аймагт 4, Орхон аймагт 21, Дархан-Уул аймагт 14, Төв аймагт 10, Говьсүмбэр аймагт 4, Дорноговь аймагт 2, Хэнтий аймагт 3, Сүхбаатар аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

 

Л.Баяр