Автомашинаа хашаанаас гаргах үедээ бага насны хүүхдийг мөргөж, амь насыг хохироосон осол гарчээ.
Тодруулбал, өчигдөр Хөвсгөл аймагт портер маркийн автомашин хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ нэг нас 7 сартай хүүхдийг дайрч, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
2021 оны эхний таван сард 1-3 насны хүүхдийг жолооч хөдөлгөөн хийх үедээ дайрч амь насыг нь хохироосон хэрэг дөрөв бүртгэгджээ.
Иймд нийт жолооч нарт хөдөлгөөн эхлэхдээ анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд хойно бага насны хүүхэд тоглож байгаа эсэхийг заавал шалгаж байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.