Сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,015 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 40,396 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 895 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 103 тохиолдол батлагдлаа. Зөөвөрлөгдсөн 16, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар тус тус бүртгэгдсэн байна.
Зөөвөрлөгдсөн тохиолдлууд нь бүгд дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирж, Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа иргэдийн давтан шинжилгээнээс илэрчээ.
Л.Баяр