Зөөвөрлөгдсөн 28 тохиолдлын 19 нь Энэтхэгээс ирсэн иргэдээс илэрчээ

2021-04-30 15:59
covid

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр ний 35979 тохиолдол болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал:

Улаанбаатарт 1190, хөдөө орон нутагт 138 халдвар авсан байна. Зөөвөрлөгдсөн 28 тохиолдлоос халдвар илэрсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлыг танилцуулбал, дөрөвдүгээр сарын 23-Сөүлийн транзит нислэгээр Энэтхэгээс ирсэн Монгол Улсын нэг иргэн, дөрөвдүгээр сарын 23-нд Казахстанаас ирсэн 8 иргэн, дөрөвдүгээр 26-нд Энэтхэгээс ирсэн 19 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Энэтхэгээс ирсэн иргэдийн 18 нь Дорноговьд, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдаж байгаа.

 

Л.Баяр