Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэж НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим цуглааныг өнөөдөр зохион байгууллаа.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэхүү цахим тэмцлийг явуулж буй бөгөөд үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэн 13 заалт бүхий санал шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буйгаа илэрхийллээ.
Шаардлагын тухайд:
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авах
- Ажлын байрыг хадгалах хамгаалах, цалин орлогыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын шаардлагатай дэмжлэг хөнгөлөлтийг үзүүлэх.
- Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ 2021 оны тавдугаар сарын 8-ны дотор цуцалж, холбогдох хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах
- Нийгмийн даатгалын тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг яаралтай эхлүүлэх
- Үндэсний баялгийн сангаас тэтгэврийн санг дэмжих тухай хууль, эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх
- Бараа бүтээгдэхүүний хууль бус үнийн өсөлтийг бий болгохгүй байх иргэдийн цалин орлогын худалдан авах чадварыг хамгаалах
- Онцгой нөхцөлд ажиллаж буй салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийн чиглэлээрээ тодорхой дэмжлэгийн арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
- Банкны зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүг хойшлуулах төлбөрийг чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
- Жижиг дунд бизнес эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд санхүү татварын хөнгөлөлт үзүүлэх
- Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих
- Хямралын энэхүү хүндрэлтэй цаг үед аливаа татвар шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх
- КОВИД-19 цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд учруулж буй сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр авах арга хэмжээний тусгайлсан хөтөлбөр боловсруулж тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэх
- Цар тахлын хугацаанд эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг хэрэгжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх
Л.Баяр